2021.06.28
О.Цогтгэрэл: Хотын Ерөнхий архитекторыг тогтвортой ажиллуулах, томилгооны талаар ямар зохицуулалт орж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ?
НИТХ гэж байдаг. Иргэд төлөөллөө гаргаад асуудлаа шийддэг биш намууд төлөөллөө гаргаад асуудлыг шийдэж байна. Хотын Ерөнхий архитекторыг тогтвортой ажиллуулах, томилгооны талаар ямар зохицуулалт орж байна. Санхүүгийн талаар ямар зохицуулалт байгаа вэ? Шинэ нийслэлийн тухай ярихад энэ хууль үйлчлэх үү?
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж болон ажлын хэсгийн бусад гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn