УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд хүлээлт их байгаа. Дэвшил гарна гэж харж байна. үүнд замын түгжрэлтэй холбоотой тодорхой ямар шийдэл гаргаж байгаа вэ? гэдгийг тодорхой хариулж өгөхийг хүсэж байна. Замын түгжрэлд замын хөдөлгөөний төвд мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж тусад нь мониторинг хийдэг баг гаргаж болохгүй юу? Нэлээн хуучинсаг байдлаар зөнд нь хаяад хотын түгжрэл зам аа алдсан. Өмнө нь хийж байсан замын бүтээн байгуулалтууд буюу Налайхын зам анхаарал татаж байсан. Энэ замыг хийж дуусгасан гэж болохгүй. Хашлага, гэрэлтүүлэг, гарц гээд олон асуудал дутуу байгаа. Үүнийг гүйцээхэд анхаарч өгөөрэй. Газар нутагтай холбоотой асуудал их байгаа. Үүнтэй холбоотой маш их гомдол ирдэг. Хойноос ирээд хот минийх, хотод ирээд хонь минийх гэдэг шиг Нийслэлийн хүн ам олноороо асуудалд түрэмгий дээрэмгүй ханддаг. Хамгийн сүүлийн жишээ Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас 22 мянган га төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр авна гэж шийдвэр гаргасан. Нутгийн иргэд бухимдалтай байгаа. УИХ-аас сонгогдсон гишүүд байнгын хорооны хурал дээр санал хэлсэн ч дэмжигдээгүй. Зөвхөн Сэргэлэн сум биш. Эрдэнэ сумаас 64 мянган га газрын маргаантай асуудал байгаа. Баян, Алтанбулаг, Баянчандмань, Батсүмбэр гээд олон сумдад хилийн цэс, газар нутгийн маргаан байгаа.Энэ сумдад амьдарч байгаа малчид, иргэд эрх ашиг хөндөгдөж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн байнгын хороогоор яагаад оруулаагүй вэ? 8.3.5 дээр хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа гэсэн байна "төлөвлөлт" гэсэн байх эргэж хараарай. Хот суурин газрын төлөвлөлт хаягдсан байна. Нийслэлийн хотын авто замтай холбоотой асуудалдаа анхаараарай. Ус, дулаан, хэсэгчилсэн шугам сүлжээний хангамж гэсэн байна. Монгол улсад эрчим хүчний нэгдсэн сүлжээ гэж бий. Олон улсын нэгдсэн сүлжээнд орохоор төлөвлөж байгаа. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.мөнхбат болон УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатарт байна. Улаанбаатар хот хөрсний бохирдолтой, усны, агаарын бохирдолтой. Түгжрэл ихтэй. Асуудал ихтэй хот болсон. Цонх цонхоо хаасан, орц орцоо хаасан, тоглоомын талбайгүй, явган хүний зам талбай муутай. Үүнийг өөрчлөхийн тулд Нийслэлийн эрхзүйг байдлын тухай хууль гарч байгаа гэж харж байна. Энэ хуульд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ хуулийн 8,3-т анх Нийслэл хот нь хотын аж ахуйн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж... 8,3-ын 8-д хэрэглэгчийн инженерийн хангамж ус,цахилгаан хангамж гэж орсон байсан. Энэ хэрэглэгчийн дулаан, цахилгааны хангамж нь бие биеэсээ шууд харилцан хамааралтай салгаж болдоггүй. Үйлдвэрлэл, түгээлт, хангамж гэсэн хэсгээс бүрддэг. Мэргэжлийн баг авч явлаг зүйл. Үүнийг Нийслэлийн ус дулаан хангамж, төвлөрсөн бус бие даасан дэд бүтцүүдийг Нийслэл авч явж бусад нь улсад байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүнд анхаараарай. Удахгүй Улаанбаатар хот дулаан хангамжийн дутагдалд орно. Цахилгаан хангамж хүрэлцээгүй болно. Цэвэр усны дутагдалд орно. Үүнийг бүгд мэдэж байгаа. Мөн хогоо дийлэхгүй болно. Дахин боловсруулах үйлдвэр байхгүй. Ундны усны эх үүсвэрээ суурьшлын бүс болгочихсон. Үүнийг цэгцлэх олон асуудал Нийслэлд байна. Хариуцлага тооцох цаг ирсэн. Ингэхгүй бол хаяад нүүхээс өөр гарцгүй л болно.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Нилээ хүнд нөхцөлд Нийслэлийн удирдлагууд зоримог алхмууд хийлээ. 1994 онд батлагдсан хууль 26 жилийн дараа Их хурлын босго алхаж орж ирлээ. Хууль гараагүй учраас ийм олон асуудал байна гэж яригдаж байсан. Энэ хуулиар Нийслэлийн төр захиргааны өмнө тулгамдаж байгаа асуудлууд шийдэгдэнэ гэж харж байна. Харин хууль гарсны дараа бас асуудал гарахгүй биз дээ. Одоо энэ хуулиа баталж өгөөд дагаж гарах журам болон бусад асуудлаа шийдээд, хариуцлага шаардаж, ажлаа хийлгэхийн шаардах Их хурлын ажил үлдлээ гэж харж байгаа. УИХ-ын гишүүн,ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар хариуллаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нийслэлийн засаг даргын эрх үүрэг, статусыг өөрчлөх тал дээр ажлын хэсэг болон байнгын хороонд яригдсан уу? Ц.Нямдорж сайд ярихдаа Нийслэлийн иргэд засаг даргаа сонгодог болох асуудал, НЗД нь засгийн газрын гишүүн байх асуудал ярихад хэрэг эрхлэх газрын сайд Монгол улс нэгдмэл учраас болохгүй л гээд байгаа. Энэ бол хоёр өөр асуудал. Иргэд засаг даргаа сонгох бол нэг асуудал. Засгийн газрын гишүүн байх нь мөн өөр асуудал. Засгийн газрын гишүүн байх нь Монгол улс нэгдмэл улс гэсэн зарчимтай зөрчилдөхгүй гэж бодож байгаа. Тийм ч учраас ажлын хэсэг, байнгын хороо НЗД-ыг засгийн газрын гишүүн болгох тухай асуудлыг хөндсөн үү? Нийслэлийн төвлөрлийг сааруулахад хотын татвартай болох асуудлыг хөндмөөр байна. Мөн энэ асуудлыг хөндсөн үү? Хотын татвартай болох асуудал нэг, хоёр жилийн дараа байж болно. Энэ хуулийг ярьж байхдаа нэг мөр яримаар байна. Түүний асуултад НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хариуллаа.