2021.06.28
С.Чинзориг: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
- Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг шинэчилэн баталсан. Ирэх оноос энэ хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар орон нутаг өмчтэй, төсөвтэй байх, санхүү эдийн засгийн бие даасан байдлыг дээшлүүлэхтэй холбоотой тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн.Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулинд Нийслэл өөрөө төсөв, санхүү, эдийн засгийн хувьд бие даасан байдлыг дээшлүүлэхтэй холбоотойгоор ямар тодорхой зорилтуудыг тодорхойлж, ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байна вэ?
- Улаанбаатар хотод аүн амын 50 хувь төвлөрч байна. Энэ төвлөрлийг сааруулах талаар ямар арга хэмжээ авах вэ? Дагуул хот гэж үүснэ гэсэн. Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт, дагуул хотуудад ажиллах, амьдрах иргэдийг дэмжих талаар дэмжлэг юу байна вэ?
- Хотын төвлөрлийг сааруулахтай холбоотойгоор хотын иргэдийг татвартай болгох талаар хөндөж үзсэн үү? Хотын иргэн татвар төлдөг байх зохицуулалт ажиллах уу? Нийслэлд хүн амын 50 хувь нь төвлөрч байна. Тиймээс Нийслэл хотын удирдлагын статусыг дээшлүүлэх талд ямар арга хэмжээ авах вэ? Хүн амын 50 хувь төвлөрч байгаа энэ хотыг удирдаж байгаа НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчын эрх хэмжээг нэмэгдүүлсэн ямар заалт оруулсан бэ? Магадгүй засгийн газрын гишүүн байвал оновчтой гэж би хувьдаа бодож байна. Бүх яамдуудын сайд нартай хэл амаа ололцох хүнд асуудал байдаг.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариулт өглөө.