2009.05.24
Долдугаар сарын 1-нийх шиг хэрэг явдал бүү гараасай
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Энхбаярыг санал өгөх үеэр ажиглаж байсан Японы “NHK” телевизийн сурвалжлагч, хөндлөнгийн ажиглагч Юун Хидекийн сэтгэгдлийг сонсов.
-Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Сонгуулийг анх удаа ажиглан сурвалжилж байна. Сонгуулийн санал хураалт харьцангуй ил тод, нээлттэй явагддаг юм байна. Санал хураалтыг камераар бичих, сонгогчдын нэрсийг компьютерт оруулах гээд хяналт сайн юм. Ийм байдалд булхай, луйвар, маргаан зөрчил гарахгүй ёсгүй, долдугаар сарын 1-нийх шиг хэрэг явдал бүү давтагдаасай гэж бодож байна. Монголын сумочид их байдагаас япончууд танай орныг их сонирхдог гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.