Монголын Үйлдвэрлэл Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ээлжит Х Бага хурал боллоо
Энэ сарын 11-нд Монголын Үйлдвэрлэл Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ээлжит Х Бага хурал дүрмийн хүрээнд зохион байгуулагдлаа. Тус хурлаар 2017-2021 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл, цаашдын хөгжлийн зорилт, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцлээ.
Хурлын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮҮЭХ-ны дарга Б.Батчулуун нар нээлтийн үг хэлж үргэлжлүүлэн МҮҮЭХ-ны дарга Б.Батчулуун “МҮҮЭХ-ны 2017-2021 оны үйл ажиллагааны тайлан” илтгэлийг танилцууллаа. Энэ үеэр бага хурлын төлөөлөгч нар 2017-2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж сайшаав.
Хурлын бүтэц зохион байгуулалт хэлэлцэх үеэр МҮҮЭХ-ны дарга Б.Батчулуун үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгч буйгаа дуулгаж, МҮҮЭХ-ны ээлжит Х Бага хурлын Сонгуулийн комиссын дарга Н.Батбаяр МҮҮЭХ-ны даргад өрсөлдөхөөр материалаа илгээсэн хоёр хүний танилцуулгыг хийв. Тодруулбал МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ҮЭ-ийн Бодлого зохион байгуулалтын газрын мэргэжилтэн, МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны дарга Э.Тамир нарын хоёр хүн нэрээ дэвшүүлснээс хуралд оролцогчдын 100 хувийн саналаар Э.Тамир МҮҮЭХ-ны даргаар сонгогдлоо.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn