Тариалалтаас үйлдвэрлэл, борлуулалт гэсэн цогц үйл ажиллагааг явуулж байна
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тойрогтоо ажиллаж байгаа билээ.Тэрээр томилолтынхоо хүрээнд Мандалговь Хүнс ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Тариалалтаас үйлдвэрлэл, борлуулалт хүртэлх өргөн сүлжээг хамран үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж буй Мандалговь хүнс ХХК нь хүнсний ногоо, жимс тариалдаг.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д. Мягмар, Д.Амаарагчаа нараар удирдуулсан тус компани говьд "агропарк" байгуулан сармис, сонгино, слив, помидор, цагаан манжин, чацаргана, үхрийн нүд зэрэг олон нэр төрлийн жимс, ногооны тариалалтыг хийж байна.
Мандалговь хүнс ХХК нь зөвхөн газар тариалангийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй талх, нарийн боов, архи, ус, ундаа, сүүн бүтээгдэхүүн хүртэл олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нутгийнхаа хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлдэг аж.
Олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж, заримынх нь тариалалтыг давхар хийнэ гэдэг үнэхээр хүнд хөдөлмөр. Хэрэглэгч, зах зээл бага аймаг, орон нутаг дах бизнесүүд, үйлдвэрүүд тэсэж үлдэж, тэмцэж өсөхийн тулд ингэж өргөн хүрээнд ажиллахаас өөр аргагүй байдаг аж.