2021.09.08
МҮЭХ-ны Төв аймгийн гишүүд сургалтад хамрагдлаа
МҮЭ-ийн холбооноос ОУХБ-тай хэрэгжүүлж байгаа Албан бус салбарт ажиллагчдад ҮЭ-үүдээс үзүүлэх үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд “Албан бус салбарт ажиллагчдын эвлэлдэн нэгдэх эрх, ҮЭ-д зохион байгуулах асуудал” сэдэвт модуль сургалтыг Төв аймгийн ҮЭ-ийн холбооны худалдаа, ахуйн үйлчилгээний салбар дахь хувиараа хөдөлмөр эрхлэгч ҮЭ-ийн гишүүн ажиллагчдад зориулан цахимаар зохион байгууллаа.
Тус сургалтаар Албан бус салбарын тухай товч ойлголт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, Эвлэлдэн нэгдэх эрхиййн ач холбогдол, Албан бус салбарт ҮЭ-д эвлэлдэн нэгдсэн гадаад,дотоодын туршлага, МҮЭ-ийн холбооны бүтэц зохион байгуулалт, ҮЭ-д эвлэлдэн нэгдэхтэй холбоотой олон улсын конвенц, Монгол улсын хууль тогтоомжууд , ҮЭ-ийн хороо байгуулах,бүртгүүлэх арга зам гэсэн сэдвүүдээр МҮЭ-ийн холбооны сургагч багш Ш.Буянаа цахим хичээлийг удирдан нийт 17 ҮЭ-ийн гишүүдэд сургалт явуулж дараа нь асуулт хариулт, оролцогчдын санал сэтгэгдлийг сонсож хариулт өгснөөр сургалт өндөрлөлөө.