Эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн холбооны чуулган болно
Монголын Эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн холбооны бүх гишүүдийн 6-р чуулган нь 11-р сарын 06-ны хагас сайн өдрийн өглөөний 09:30 цагаас онлайнаар зохион байгуулагдана.
Онлайн хуралд УИХ-ын гишүүн, МЭИТЭМ-ийн УЗ-ийн гишүүн Ч.Ундрам “Хүндэтгэлийн илтгэл” тавина.
Онлайн хуралд дараах холбоосоор орж хуралд бүртгүүлнэ үү.
https://forms.gle/VLtMzR1bxBkcGZi16
Шинэ гишүүнчлэл нээлттэй. Шинээр гишүүнээр элсэх бол дараах холбоосоор орж гишүүнчлэлийн журамтай танилцана уу.
http://wstem.mn/index.php/mn/page/show/8
Дараах холбоосоор орж Эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн холбооны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Хуралд оролцогчдод ЦАХИМ БАТЛАМЖ олгоно.
Зочин илтгэгч Т.Солонго
Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчид төрийн бус байгууллага (МЭИТЭМ ТББ) нь эмэгтэй эрдэмтдийн үйл ажиллагааг дэмжин улс орны хөгжил, инженерийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаанд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой үүсгэн байгуулагдсан, нийгэмд үйлчлэх сайн дурын, ашгийн бус, Дэлхийн ( INWES) болон Ази номхон далайн бүсийн орнуудын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага ( APNN)-ын гишүүн байгууллага юм.
Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагын гишүүн байгууллагаар 2011 онд элссэн. 2021 оны байдлаар Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагын удирдах зөвлөлд гишүүний төлөөлөлтэй, удирдах зөвлөлийн 21 гишүүн, 3 салбар зөвлөл бүхий 400 гаруй идэвхтэй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид Ази номхон далайн бүсийн орнуудын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн уулзалт-хурал, гурван жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн хуралд Монгол улсаа төлөөлөн оролцож ирсэн төдийгүй 2021-2023 оны Ази, номхон далайн бүсийн чиглүүлэгч орноор ажилладаг.