Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тамгаа гардан авлаа
2012.08.20

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тамгаа гардан авлаа

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тамгаа гардан авч, ажилдаа орлоо. УИХ-ын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон билээ.

Төгссөн сургууль, мэргэжил:

1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль

1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1979-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин

1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач

1990-2004 онд *Женко* ХХКомпаний Ерөнхий захирал

1997-2004 онд *Баянгол зочид буудал* ХКомпаний гүйцэтгэх захирал

1999-2004 онд *Мах Импекс* ХКомпаний гүйцэтгэх захирал

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

Шагнал:

1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Гадаад хэл:

орос,  англи

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.