Их 20
2012.08.15

Их 20

Өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн орнуудаас бүрддэг Их 20-ийн бүлэг хүнсний үнийн өсөлтийг хазаарлах арга хэмжээ авах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. АНУ-д сүүлийн хагас зуун жилийн хамгийн хахир хатуу ган нүүрлэж, дэлхийн бусад хэсэгт ч байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцөл байдал үүсээд буйтай холбоотойгоор хүнсний үнэ өсч байгаа талаар "Financial Times" мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн зургаан сарын хугацаанд шар буурцаг, эрдэнэшиш, улаан буудайн үнэ 30-50 хувиар өсчээ. Тиймээс Их 20-ийн удирдагчид ирэх ес юм уу, аравдугаар сард хүнсний үнийн асуудлаар хэлэлцэх яаралтай хуралдаан зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ. Газар нутгийнх нь талаас илүү хувь нь ганд нэрвэгдэж, тариалангийн талбайнууд гандаж хатсаар байгаа учир АНУ-ын эрх баригчид хүнсний үнийг цаашид ч үргэлжлэн өснө гэж эмээж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.