2012.07.25

Нийслэлд инфляц 15.1 хувиар өсчээ

 
ТОВЧХОН

Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 0.3 хувь, оны эхнээс 9.8 хувь, өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар тус тус өсчээ.

Үүнд өсөхөд махны үнэ болон орон сууцны түрээс, халуун усны үнийн өсөлт хамгийн ихээр нөлөөлсөн байна. Тодруулбал, махны үнэ 0.14-5.6, орон сууц түрээслэх үнэ 7.4, хэрэглээний халуун усны үнэ 50 хувиар өссөн байна. Инфляцийн өөрчлөлтийг жилээр нь авч үзвэл хүнсний барааны үнэ 26.8 хувиар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.