НАМЗХ-ны дэргэдэх "Social House Policy Institute" нээлтээ хийлээ
2022.01.27

НАМЗХ-ны дэргэдэх "Social House Policy Institute" нээлтээ хийлээ

“Нийгмийн байшин бодлогын хүрээлэн” НҮТББ /Social House Policy Institute/-ийн зорилго нь залуусыг сонирхлын бүлгээр нь нэгтгэж, залуусыг бодлого, зарчмын хүрээнд дэмжин хөгжүүлж, нийгэм болон улс төрийн судалгааг хийж, ирээдүйн техник технологи инновацийн хүрээнд, цахим шилжилттэй холбоотой бодлогын судалгааг хийх, хөгжүүлэн нийгмийн ардчилсан үзэл санааг сурталчлан таниулах, бусад байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулахад оршдог.

Энэхүү зорилгынхоо хүрээнд 2022 оны хамгийн эхний ажлаа “Бүнмэй” сургалт зуучлалын төвтэй хамтран Япон улсын “Sasson Sugata Clinic” төвд сэргээн засахын чиглэлээр богино хугацааны дадлагажуулах хөтөлбөрийг эхлүүлж байна.

Хөтөлбөрийн үндсэн чиглэл нь эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж Хөдөлгөөн засалч 8 эмчийг гурван сарын хугацаатай “Sasson Sugata Clinic” төвд туршлага судлах, дадлагажих, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулахаар болж батламж бичгийг өнөөдөр гардуулан өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn