2022.03.01

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Хөвсгөл аймагт ажиллаж байна

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хойд бүсийн аймгуудад ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр (2022.03.01) Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбоонд ажиллаж анхан шатны хороодын дарга нартай уулзаж, МҮЭ-ийн холбооны XXIII Их хурлаас гарсан шийдвэр, Хөгжлийн хөтөлбөр, МҮЭ-ийн холбооны зүгээс Төрийн үйлчилгээний 1-3 дугаар зэрэглэлийн төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Энэ үеэр МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл МБШУҮЭХ-ноос хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, хамтын хэлэлцээр, Боловсролын тухай хуулийн ажлын хэсэг дээр яригдаж буй зүйл заалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Харин Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодын дарга нарын зүгээс цаг үеийн асуудлаар маш чухал мэдээлэл хүргүүлж байгаад талархал илэрхийлж цаашид анхан шатны хороодын дарга нарт салбарын ҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн холбооноос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээллийг түргэн шуурхай мэдээлж байхыг хүслээ. Учир нь МБШУҮЭХ-ноос хийж хэрэгжүүлж байгаа ажлыг Багш нарын ҮЭ-ийн холбоо хийсэн мэт нийт багш нарт ойлгуулж ардын багш нарын эрх ашгийг хохироох асуудал үүсээд буй тухай сануулж байсан юм.