2022.03.07

"Эмэгтэйчүүд хамтдаа-2022" чуулга уулзалт боллоо

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан "ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМТДАА-2022" чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам санаачлан ХНХЯ, НАМЭХ-той хамтран амжилттай зохион байгууллаа.

Цар тахлын үед тус уулзалтыг цахимаар зохион байгуулж аймаг, сумдын ИТХ-ын тэргүүлэгч төлөөлөгч эмэгтэйчүүд оролцож байсан нь энэ жил хүрээгээ тэлж Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоноос 300 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалтаар эрүүл амьдралын үндэс болсон “зөв хооллолт”, тогтвортой амьжиргааны суурь болсон “Өрхийн санхүүгийн менежмент”, Сэлэнгэ нутгийн маань гол аж ахуйн нэг болох хүнсний ногооны борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлийн “Маркетинг, борлуулалтыг цахим технологид тулгуурлан сайжруулах”, эмэгтэйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд “Гарын доорх материалаар лаа, саван хийх” зэрэг өргөн сэдвийн хүрээнд сургалт явуулснаараа онцлогтой болж өнгөрлөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn