Алтанбулаг сумын сургууль шинэ тоног төхөөрөмжтэй боллоо
2022.02.22

Алтанбулаг сумын сургууль шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, туслах Б.Ууганболорын хамтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд иж бүрэн компьютер, 3 үйлдэлт принтерийг хүлээлгэн өглөө. Сургуульд шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр багш сурагчид хамтдаа хөгжих боломж үүсэх ач холбогдолтой юм.

Энэ үеэр гишүүн сургуулийн захирал Б.Эрдэнэ-Очиртой 2022 онд тохиох Хөдөөгийн ууган сургуулийн 100 жилийн ойтой холбоотой хамтарч ажиллах санал солилцож, эргэж уулзахаар боллоо.

Мөн Эрүүл мэндийн төвд шийдвэрлэж өгсөн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, УВЧ шарлагын аппаратыг үзэж танилцсан юм. Үүний дараа тэрээр эмнэлэгийн дарга У.Энхбямбатай сумын ИТХ-ын дарга П.Сарангэрэл, Төлөөлөгч Н.Баясгалан, БИНХ-ын дарга Д.Март нарын хамтаар цаг үеийн ажлын асуудлаар санал солилцож, хойшид хамтран ажиллах ажлуудыг ярилцлаа.