2022.02.23
“Эргэх холбоо-52” хөгжлийн хөтөлбөрийн хүрээн дэх уулзалт үргэлжилж байна
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн аймгийнхаа хөдөө сум, багаар явж иргэдтэй уулзах арга хэмжээ Хэрлэн сумын төвийн зургаан багийн иргэдтэй уулзсанаар түр завсарлаж байна.
Тэрээр ес хоногийн хугацаанд найман сум, нэг тосгон, 38 баг, 4000 шахам иргэдтэй уулзаж УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөв, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Цаашлаад чуулганы завсарлагааны үеэр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан “Ахмад настны тухай хууль”-ийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг, мөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” хөтөлбөрийн биелэлтийн талаар банкны удирдлагуудтай хийх уулзалтуудаар тойрогт ажиллах ажил үргэлжилнэ.