2022.03.08
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллаж байна
Тэрээр, Галт сумын Зүрх багийн иргэд сонгогчидтой уулзаж санал бодлоо солилцлоо.
Зүрхчүүд маань тойрч сууж байгаад л бүх төрлийн сэдвээр ам уралдан буу халж байна. Хөгжлийн банк, Украин-Орос, Үнийн өсөлт, койн гээд л хөндөөгүй сэдэв гэж үгүй. Мөн тус багийн эмнэлэгт Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат гардуулан өгч, Эхо болон дотрын мэргэшсэн эмч нар үзлэг оношилгоо хийж ажиллалаа.
Галт сумын Зүрх багаас хөдлөөд Хужирт багийг зорилоо. Үзлэг, уулзалт маань сунжраад (замдаа бага зэрэг төөрөөд) товлосон цагаасаа хоцорч ирсэн ч иргэд маань хүлээсээр сууна. Мөн л тойрч суугаад л 2:00 цаг хүртэл буу халцгаав. Нэг үеээ бодоход хөдөөгийн иргэд маань бүх төрлийн мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч үнэн худлын шүүлтүүртэй ханддаг болжээ. Бараг л миний ч дуулаагүй сониныг мэдчихсэн сууж байх юм. Тус багт 50 гаруй иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад амжив. Хаврын цагт өвдсөн, ядарснаа үл ажран малынхаа араас явдаг малчид маань хаяанд нь ирж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлж байв.
ШИНЭ-ИДЭР СУМЫН АХМАДУУД ШИНЭ ӨРГӨӨТЭЙ БОЛЛОО
2021 оны Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Шинэ-Идэр сумын Ахмадын өргөөний байр ашиглалтад орж, үүд хаалгаа нээлээ. Баярын өдөр шинэ өргөөгөө нээж байгаадаа ахмад буурлууд маань их баяртай байна.Та бүхэнд л зориулагдсан энэ өргөөндөө шатар даалуугаа тоглож, дасгал хөдөлгөөнөө хийж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, залуус дүү нартаа үнэт сургаалиа хайрлаж суугаарай гэж захилаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn