Тавхан хором хүлээе төсөлд Баянголчууд нэгдэж байна
Өнөөдөр бага насын хүүхдийг зөв тээвэрлэх, хөдөлгөөн эхлүүлэхээс өмнө аюулгүй байдлыг шалгаж, бусдад зам тавьж өгдөг байх зэрэг бидний мэддэг атал хэрэгжүүлж чадахгүй байгаа зуршлыг дадал болгох зорилго бүхий "Тавхан хором хүлээе" төслийг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо.
Хэвлэлийн бага хуралд Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа оролцож “Хүүхэд бол хүний амьдралын утга учир, Улс эх орны минь ирээдүй гэтэл хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтэж нас барж байгаа хүүхдүүдийн насны байдлыг цагдаагийн байгууллагын статистик тоон мэдээллийг сонсоход 0-7 насны хүүхэд дийлэнх байгаад эх хүний хувьд сэтгэл эмзэглэж байна.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо чухал тийм учраас миний бие хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аянд нэгдэн орж Баянгол дүүргийнхээ аж ахуй нэгж албан байгууллага болон эцэг эхчүүдийнхээ зөвлөл бүрийг татан оролцуулан үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн ажиллах болно” гэдгийг онцолсон юм.
Цаашид Баянгол дүүргээс зохион байгуулах ажил:
- 1.Дүүргийнхээ эцэг эхчүүд болон эцэг эхийн зөвлөлд хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа ослын шалтгаан нөхцлийг ойлгуулах модуль сургалтыг төрийн тусгай байгууллагуудтай хамтран зохион байгуулах
- 2.Хүүхэд багачуудад насанд тохирсон замын хөдөлгөөний мэдлэг олгох модуль сургалт болон видео контентийг төрийн тусгай байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
- 3.Сургууль цэцэрлэг болон гэр хороолол орон сууц доторх орчимд хүүхдийг аюулгүй байдлыг хангах чиглэлээр орчны эрсдэлийн үнэлгээг хийлгэн Хороо, СӨХ аж ахуй нэгжийг татан оролцуулан илэрсэн зөрчлүүдийг арилгуулах ажил арга хэмжээ зохион байгуулна.
- 4.Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль цэцэрлэг орчмын явган хүний гарцны аюулгүй байдлыг хангана.
- 5.Хүүхэдтэй хамгийн ойр тулж харьцдаг багш нартай хамтран хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аав ээж би гэрээс сургууль хүртэл аюулгүй байдалд анхаарах нь өдөрлөг үе шаттай зохион байгуулна.