2022.03.24
Сүхбаатар сум дахь Ахмадын сувилал үүд хаалгаа нээлээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь сувиллын байранд үүссэн гэмтлийн улмаас барилгыг сувиллын зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэж, хэвийн үйл ажиллагаа алдагдаад байсан. Тус сумын иргэдийн санал хүсэлтийн дагуу өнгөрөгч 11-р сард сувиллын засварт шаардлагатай санхүүжилтийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шийдвэрлэсэн юм.
Санхүүжилтийг нь шийдсэн сувиллын засвар дуусаж, ахмадууддаа хүлээн авч эхэлсэн байна. Хаврын урт өдрүүдэд хүний бие ядрах, эмгэг хууч өвчин сэдрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг тул ахмадуудаа сувилалд эмчлүүлэхэд нээлттэй болж байгаа юм.
Ахмадын сувиллаар үйлчлүүлэхийн тулд иргэд харьяа сумынхаа хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүсэлтээ гарган, графикт хуваарийн дагуу үйлчлүүлэх юм байна.
Засварын өмнөх, дараах зарим зургийг хавсаргав.