2022.03.16
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авлаа
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нар орон нутгийн шийдвэр гаргагч - Иргэдийн хурлын төлөөлөгч нарт зориулсан семинарт Улаанбаатар хотноо хамрагдаж буй Ерөө сумын ИТХ-ын төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Тэр бум мод" үндэсний хөдөлгөөнийг Ерөө сум, Бугант тосгонд хэрхэн зөв, үр дүнтэй зохион байгуулж хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Мөн уулзалтын үр дүнд Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн санхүүжилтийг улсын төсөвт суулгах, Ерөө-Бугант автозамын асуудал дээр үргэлжлүүлэн анхаарч ажиллахаар боллоо.