Сэлэнгэ аймгийн Мандал сумынхныг хүлээн авлаа
2022.03.25

Сэлэнгэ аймгийн Мандал сумынхныг хүлээн авлаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 10 жилийн ой нь тохиож буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хүүхдийн ордны хамт олныг Төрийн ордон дахь албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Зүүнхараа Хүүхдийн Ордон нь сумандаа хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжил, хүүхдийн оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж нийт 8 төрлийн дугуйлан, клуб хичээллүүлж байна. Мөн тус байгууллагад тасралтгүй, олон жил, үр бүтээлтэй ажилласан П.Лхагвасүрэн, С.Түмэннасан нар салбарын шагналаар шагнагдсаныг гардуулж өгөв.