Сонгинохайрхан дүүргийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
2022.04.15

Сонгинохайрхан дүүргийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Дүүргийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2022.04.15/ боллоо. Энэ удаагийн хуралд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар, эрхлэх хүрээний асуудал хариуцсан орлогчид, Засаг даргын зөвлөх нар оролцов.

Хурлаар:

-“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл батлах тухай ДИТХ-ын тогтоол, төлөвлөгөөний тухай

- Бүх ард түмний спортын их наадмын зохион байгуулалтын зардлын төсөв

- Эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэх тухай

- Тамгын газрын 2021 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын дүнгийн тухай танилцуулга

- Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг чөлөөлөх, томилох тухай зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж, холбогдох асуудлуудыг шийдвэрлэлээ.