2022.04.20
Энэ жил ой болон усны сан бүхий газрыг чөлөөлөх ажлыг хийнэ
2022,04,18-ны өдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр яригдсан зарим асуудлуудаас танилцуулъя.
Нийслэлийн “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах ажил 90 хувьтай өрнөж байна. Ерөнхий төлөвлөгөөг Газар дэлхий, Гео ботаник гэсэн хоёр компанийн нэгдэл боловсруулж ирэх тавдугаар сард дуусган, НИТХ-д өргөн барихаар төлөвлөсөн.
Энэхүү төлөвлөгөөг “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө-2040” бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж байгаа юм. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө ёсоор ой болон усны сан бүхий газрыг чөлөөлөх ажлыг хийнэ. Мөн Баянзүрх дүүргийн Хонхор орчимд Экологийн коридорь гаргах ажлыг энэ онд эхлүүлнэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn