Бүх нийтийн их цэвэрлэгээ үргэлжилсээр байна
2022.04.23

Бүх нийтийн их цэвэрлэгээ үргэлжилсээр байна

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажил үргэлжилсээр байна. Иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй хамрагдаж 392,450 мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэж, хайс хамгаалалт, хаалга цонх, хогийн сав, хаяг, хаягийн байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автобусны буудал зэргийг угааж өнгө үзэмжийг сайжрууллаа.

Өнөөдрийн хаврын их цэвэрлэгээнд төрийн байгууллагууд болон Сууц өмчлөгчдийн холбоод нэгдэн бүх нийтийг эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор уриалга гарган албан байгууллагын гадна орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэлээ.

Өнөөдрийн /2022.04.23/ их цэвэрлэгээнд 2284 аж ахуйн нэгжийн 4291 ажилтан албан хаагчид болон иргэд оролцлоо.