УИХ-д ирсэн хүсэлтийн 82.2 хувь нь хувийн асуудлаар ханджээ
2009.10.15

УИХ-д ирсэн хүсэлтийн 82.2 хувь нь хувийн асуудлаар ханджээ

Энэ оны 9 сард Улсын Их Хурал болон Тамгын газарт давхардсан тоогоор 684 иргэд, сонгогчдоос ирүүлсэн 824 хуудас бүхий 281 захидал ирүүлсэн байна.Үүнээс 1 буюу 0 хувь нь санал, 275 буюу 97 хувь нь хүсэлт, 5 буюу 1 хувь нь гомдол бүхий захидал байна.

Дээрх хугацаанд ирсэн захидлаас 86 буюу 30.6 хувийг биечлэн шийдвэрлэж, 191 буюу 68 хувийг судлан шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, 1.4 хувь буюу 4 захидал шийдвэрлээгүй хугацаа хэтэрсэн байна. Өмнөх оны сарын дунджаас шийдвэрлээгүй захидлын тоо буурсан боловч 6 сараас хойших хугацаанд шийдвэрлэгдээгүй 139 захидлын үлдэгдэлтэй байна.

Ирж байгаа хүсэлтийн дийлэнх олонхи нь хувийн асуудлаар байгаа бөгөөд. ийм санал нийт 231 захидал / 228 хүсэлт, 3 гомдол/ ирсэн нь 9 дугаар сард ирсэн нийт захидлын 82.2 хувийг эзэлж байна.  Yүнээс сургууль, курст суралцах, сургалтын төлбөртэй холбогдсон 47, орон сууц, гэр олгохыг хүссэн 45, ажлын байртай холбогдсон 35 хүсэлт, эмчлүүлэхэд санхүүгийн тусламж хүссэн 25, эд материал, мөнгөн тусламж хүссэн 35, УИХ-ын гишүүдтэй уулзах, зөвлөгөө авахыг хүссэн 4, шагнал урамшуулалтай холбогдсон асуудлаар 3 хүсэлт, гэмт хэрэгтэй холбогдсон асуудлаар 2 хүсэлт бусад асуудлаар 3 гомдол, 32 хүсэлт тавьсан захидал ирүүлсэн байна.

Иргэд, сонгогчдоос энэ сард хүлээн авсан нийт захидлын 140 буюу 49 хувь нь нийслэл, түүний дүүргийн, 141 буюу 51 хувь нь хөдөө, орон нутгийн иргэдээс ирсэн байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.