УИХ-ын 2009 оны намрын чуулган нээлтээ хийлээ
2009.10.01

УИХ-ын 2009 оны намрын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын намрын чуулган нээлтийн хуралдаанаа хийлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлж, 2009 оны намрын чуулган нээсэнг мэдэгдлээ Нээлтийн хуралдаан д УИХ-ын дарга, гишүүдээс гадна Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Баяр, ЗГ-ын гишүүд мөн гадаадын дипломат албаныхан, сэтгүүлчид оролцлоо.

Нэгдсэн чуулган нээж төрийн дуулал эгшиглэсний даргаар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр үгээ “ УИХ-ын энэ удаагийн чуулган Монгол улс шинэ сонголтоо хийсэн хоёр дах арван жилтэй давхцан, үргэлжлэх болж байгаагаар онцлох юм” хэмээн эхэлсэн юмаа.

Ерөнхийлөгч үг хэлсний дараагаар УИХ-ын дарга өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөж байгааг мэдэгдсэн, байнгын хороод уралдаанаа хийх даалгавар өгснөөр нээлтийн ажиллагаа дууслаа.

УИХ-ын ТГ-аас мэдээлэлсэнээр бол өнөөдрийн нээлтийн ажиллагаан дээр УИХ-ын 75 дах гишүүн С.Эрдэнэ тангараг өргөх байсан ч өргөсөнгүй. Уг нь С.Эрдэнэ хуралдааны танхимд ирж, суудалдаа суусан харагдаж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.