Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ
2009.08.19

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаан энэ шийдвэрийг гаргасан билээ. Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа энэ үед, зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Энэ үүднээс Засгийн Газар УИХ-ын даргад ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргасан юм.

Ээлжит бус чуулганаар ЗГ-ын өргөн барьсан Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тухай албан татварын тухай хууль, Авто замын тухай хууль, Усны тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт тухай гэсэн 4 хуулийг батлах юм. Мөн санхүү эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм.

Өнөөдөр үдээс өмнө ээлжит бус хуралдааны нээлтээ хийж, дараагаар нь намын бүлгүүд хуралданаа хийж, үдээс хойш холбогдох байнгын хороод тус тусдаа хуралдаж хуулийг хэлэлцэн маргааш өглөөний УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд бэлэн болгох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.