УИХ-ын 61 гишүүн ээлжийн амралтаа эдэлж байна
2009.08.05

УИХ-ын 61 гишүүн ээлжийн амралтаа эдэлж байна

УИХ-ын даргын 128 тоот захирамжаар баталсан УИХ-ын гишүүдийн 2009 оны ээлжийн амралтын хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар 61 гишүүн ээлжийн амралтаа эдэлж байна.

Гишүүдийн түрүүч ээлжийн амралтаа долдугаар сарын 25-ны өдрөөс эдэлж эхэлсэн байна.

Энэ сарын 10-ны өдрөөс Б.Батбаяр, Э.Мөнх-Очир, Ц.Цэнгэл, Ж.Энхбаяр нарын гишүүд ээлжийн амралтаа авах бөгөөд наймдугаар сарын 15, 20-ноос Д.Балдан-Очир, Л.Гүндалай, Ц.Сэдванчиг, 24-нөөс Д.Хаянхярваа нарын гишүүдийн амралт эхэлнэ.

Г.Занданшатар, Д.Дондог, П.Алтангэрэл нарын гишүүдийн ээлжийн амралт есдүгээр сард эхлэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.