УИХ өнөөдөр хаалтаа хийх бололтой
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган завсарлах ажээ. 9.30-д Төсвийн байнгын хороо хуралдаж дараах 2 асуудлыг хэлэлцэх ажээ.
• Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
• Эх орны хишиг сангийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд олгох мөнгөний хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Эрдэнийн хувийн (Баянмонгол корпораци) тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ гэсэн асуудлуудыг хэлэлцэх юм.
Үүний дараагаар 11.30-д УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах юм. Хуралдаанаар дээрхи байнгын хороогоор хэлэлцсэн хоёр асуудлыг хэлэлцээд, энэ хаврын нэгдсэн чуулган хаалтаа хийх бололтой.