Чуулган завсарлах эсэх нь эргэлзээтэй байна
УИХ-ын нэгдсэн чуулган ирэх баасан гаригт завсарлахаар төлөвлөөд байна. Гэсэн хэдий ч Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай, Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг томоохон хуулийн төслүүд энэ хаврын чуулганаар багтааж хэлэлцэх ёстой билээ. Дээрхи асуудлуудыг багтаж хэлэлцэхийн тулдэнэ долоо хоногт УИХ нилээд шахуу ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хэлэлцэх асуудлаа дуусгаж, завсарлах үгүй нь эргэлзээтэй байна.
Ирэх пүрэв, баасан гаригуудад УИХ-аар дараах асуудлыг хэлэлцэнэ.
• Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
• Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
• Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн тов зарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
• Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
• Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Н.Энхбаярын хангамжийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
• Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
• Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
• Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
• Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.