Хамгийн их нь нэг гишүүн 5-6 хууль санаачлан өргөн барьжээ
2009.06.23

Хамгийн их нь нэг гишүүн 5-6 хууль санаачлан өргөн барьжээ

УИХ-ын хаврын чуулган арваад хоногийн дараа завсарлах гэж байна. Энэ удаагийн чуулганаар Өрсөлдөөний тухай, Барилгын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах, УИХ-ын гишүүний Ёс зүйн хэм хэмжээний дүрэм, мөн Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаах болзол, төлөх төлбөрийн хэмжээг тогтоох, Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэл өдрүүдийн тухай, Зар сурталчилгааны тухай болон Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох зэрэг хуульд нэмэлт оруулахыг хэлэлцэж батлаад байна. Одоо Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Засгийн газрын тухай, Эх орны хишиг сангийн тухай хуулиудын төслүүдийг хэлэлцэж байна. Оюу толгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг батлах тухай хуулийн төслийг хөрөнгө оруулагч талд буцаагаад хариуг авах ажил Засгийн газар дээр хүлээгдэж байгаа. Дээрх гэрээг дагаад Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуулиудад орох нэмэлт өөрчлөлтүүд хүлээгдэж байна. Хамгийн их нь гэхэд УИХ-ын нэг гишүүн 5-6 хууль санаачлан өргөн барьжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.