Маргааш чуулган дээр ерөнхийлөгч тангаргаа өргөнө
2009.06.17

Маргааш чуулган дээр ерөнхийлөгч тангаргаа өргөнө

УИХ-ын маргаашийн нэгдсэн чуулган 12.00-оос эхлэх нь учир нь 12 цаг 06 минутад Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тангаргаа УИХ-д өргөх юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаа Төрийн ордны Их Танхимд болох юм. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүд 76 гишүүн, мөн гадаадын зочид төлөөлөгчид бус албаныхан оролцоно.Харин УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулган тогтсон ёсоор 10.00-д эхэлж, тамирчид, дасгалжуулагчдын шагнал урамшуулалтын талаар тусган байгаа Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бага градустай согтууруулах ундааг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хязгаартайгаар сурталчлах тухай Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль гэсэн хоёр төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хууль болгон батлах юм.


Баасан гаригийн чуулганаар олон нийтийн хамгийн их чих тавих хүлээж байгаа Эх орны хишиг сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болох юм.
Дээрх асуудлаас гадна дараах асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.

• Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
• Эх орны хишиг сангийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд олгох мөнгөний хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
• Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
• Улсын Их Хурлын гишүүн Ш.Сайхансамбуугаас Хүнс, хөдөө, аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Гадаад харилцааны сайд нарт тавьсан “Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох асуудлаар болон мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, хүчин чадлын талаарх асуулга”-ын хариуг сонсох;
• Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Д.Ганхуяг нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Засгийн газраас Ураны ордуудыг бусад улс орнуудтай хамтарч ашиглахаар хийгдэж буй гэрээ хэлэлцээрийн явц, техник эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо, судалгааны талаарх асуулга”-ын хариуг сонсох;
• Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эрчим хүч, ашигт малтмалын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.