УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж чөлөөтэй байна
2009.05.26

УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж чөлөөтэй байна

Өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа 69 гишүүн байна гэсэн ирцийн мэдээг Чуулган, байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албанаас мэдээллээ.

ЗТБХБ сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга 28-ны өдөр хүртэл Хятад улс руу гадаад томилолттой байгаа бол Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нарын хоёр гишүүн өөрийн сонгогдсон тойрог Дарханд, Увс аймгуудад ажиллаж байгаа юм байна.  Д.Хаянхярваа 28-ны өдөр хөдөө орон нутгаас ирэх бол Ч.Хүрэлбаатар гишүүн маргаашдаа батгаад ирэчих ажээ. Д.Арвин гишүүн өвтэй байгаа юм байна. Харин урьдчилсан дүнгээр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж, мөн ИЗН-ын дарга С.Оюун нар чөлөөтэй байна.

УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсоноор түүний УИХ-д сонгогдсон тойрог болох 24-р тойрог буюу Чингэлтэй дүүрэгтэй нөхөн сонгууль болох учиртай билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.