Маргааш байнгын хороод хуралдах уу
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын ээлжит чуулган “хэлэлцэх асуудал дуусан” гэсэн шалтгаанаар хурлдаангүй билээ.
Хэлэлцэх асуудал дуусан шалтгаан нь ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаар олонх гишүүд “завгүй” явсанаас байнгын хороодын хуралдаан муухан байсантай холбоотой юм. Маргааш мягмар гаригт хувиар ёсоор бол Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод хуралдах ёстой юм.
Хэрэв маргааш гишүүд ажилдаа ирж, ирц бүрдээд байнгын хороод хуралдах аваас дараах асуудлыг хэлэлцэх ажээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
• Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
• Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
• Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан
• Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Улсын Их Хурлын Тамгын газрын 2008 оны үйл ажиллагааны тайлан.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан
• Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.