Д.Дэмбэрэл дарга давхар ажиллав
2009.04.30

Д.Дэмбэрэл дарга давхар ажиллав

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ангийн нөхдөө удирдахаас гадна, түүнд давхар нэгэн ажил оногджээ.

Д.Дэмбэрэл дарга гишүүдийг хуулийн хэлэлцүүлгээр асуулт тавьж, санал хэлж байх завсраар нь “өнөөдөр УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай Увс аймгийн Завхан сумын малчид, иргэдийн төлөөлөгчид танилцаж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн урилгаар. Өнөөдөр УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай Баянзүрх дүүргийнхэн, их, дээд сургуулийн оюутнууд танилцаж байна.Ц.Батбаяр гишүүний урилгаар. Оюутан сурагчдад сурлагын өндөр амжилт хүсье” гэхчлэн “зар” зарлаж байлаа. Өнөөдөр төрийн ордон нилээд их хөл хөдөлгөөнтэй байлаа. Ойролцоогоор 400 нилээд гарсан зочид төрийн ордонд айлчилж, чуулганы үйл ажиллагаатай танилцжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.