Шинэ гишүүд ч хуралдаанаа тасалжээ
2009.05.05

Шинэ гишүүд ч хуралдаанаа тасалжээ

УИХ-ын гишүүдийн ирц гараад байна. Ажлаа таслаагүй түшээдийн тоонд Х.Жекей, П.Алтангэрэл, Х.Бадамсүрэн, Ц.Шинэбаяр, Х.Наранхүү нар оржээ. Тэд бүгд шинэ гишүүд. Хууччуулаас Б.Бат-Эрдэнэ гишүүн л ганцаараа шинэковуудтай мөр зэрэгцэн ажлаа таслалгүй суусан байна. Шинэчүүлийг бас магтаж болохгүй. З.Алтай, Д.Очирбат, Ц.Даваасүрэн, Кёкүшюзан Д.Батбаяр, Х.Тэмүүжин, Ц.Батбаяр, О.Чулуунбат нарын гишүүд чуулгандаа суудаггүй идэвхгүйчүүдийн эгнээнд хэдийнэ шилжжээ. Хуучин гишүүдээс Д.Одхүү, Н.Батбаяр нар тасалсан цагаараа толгой цохиж явна.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын 76 гишүүнээс 88 нь гадаад, дотоод томилолт болон өвчтэй, 13 нь хүндэтгэх шалтгаантай, 9 нь ирээгүй гэсэн шалтгаанаар хуралдаанаа тасалсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.