УИХ-ын гишүүд ёс зүйн дүртэй боллоо
Өчигдрийн нэгдсэн чуулганаар УИХ-ыг гишүүд Ёс зүйн дүрэмтэй боллоо.
Энэхүү УИХ-ын тогтоол гурван ч парламент дамжин, арваад жил яригдсан юм. Анх хууль санаачлагчид УИХ-ын гишүүд болон УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдах албан тушаалтангуудад зориулсан дүрэм байхаар төсөлд тусгагдсан байсан ч чуулганы хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд “зөвхөн УИХ-ын гишүүдэд хамааралтай байх” нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Тогоол батлагдах үед Б.Бат-Эрдэнэ гишүүн УИХ-ын гишүүдийн лобби хийдэг байдлыг зохицуулагдаагүй байна гэдгийг санууллаа. Өөр санал хэлсэн гишүүнгүйгээр тогтоолын төсөл 71,4 хувиар батлагдлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдийг ёс зүйн дүрмээ өдөр болгон ширээн дээрээ байлгаж, ягштал дагаж мөрдөж байгаарай хэмээлээ.
Ес зүйг дүрэм баталснаар УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоосоо сайн дураараа татгалзагдаг байх, мөн гишүүд төрийн ордон, хуралдааныг танхимд биеэ зөв зохистой авч явах, зөвшөөрөлгүйгээр ААН, ТББ, нутгийн зөвлөл, иргэдээс шагнал, өргөмжлөл авахгүй байх зэрэг заалтууд оржээ.