Өнөөдөр 5 байнгын хороодын 4 хуралдаан болно
2009.05.26

Өнөөдөр 5 байнгын хороодын 4 хуралдаан болно

Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж, энэ долоо хоногоос УИХ хэвийн ажиллагаанд орж эхэллээ.


Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо мөн Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороод хамтарсан гээд 5 байнгын хороодын 4 хуралдаан болох нээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаараар
-Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл
-2011-2012 төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
-Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаараар
-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ.
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаж
-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
-Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар
-Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр болжээ.

Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороод хамтарсан хуралдаанаар
-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.