УИХ-ын гишүүд 347 цаг орон нутагт ажиллажээ
2009.05.22

УИХ-ын гишүүд 347 цаг орон нутагт ажиллажээ

УИХ-ын гишүүд 2008 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд сонгогдсон тойрогтоо давхардсан тоогоор нийт 347 хоног ажиллажээ.

Энэ хугацаанд нийт 128288 гаруй иргэд, сонгогчидтой уулзаж, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, төр, засгийн бодлогыг тайлбарлан сурталчилж, тэдний санал бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өгчээ /2009.03.31-ний байдлаар УИХ-ын 38 гишүүнээс ирсэн тайланг нэгтгэв/.

УИХ-ын гишүүдийг тойрогтоо болон орон нутагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзах явцад тэдний дийлэнх нь УИХ, Засгийн газраас батлан гаргаж байгаа хууль, тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт орон нутагт муу байдгийн зэрэгцээ ядуурал, ажилгүйдлээс гаргах талаар тавьсан зорилт төдийлөн хангагдахгүй байгаа тухай, мөнгөний ханшийн уналтад дорвитой арга хэмжээ авах, байгаль экологио хамгаалах, Оюутолгой, Тавантолгойн уурхайтай холбоотой хуулиа сайн боловсруулж, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд анхаарахыг хүсэж байгаа тухай санал шүүмжлэл зонхилж байна.

Улаанбаатар хотын иргэд хотын агаарын бохирдлыг багасгах талаар төрийн зүгээс дорвитой арга хэмжээ авах, хот төлөвлөлтийг сайжруулах, хог хаягдлыг багасгах, зам засварын ажлыг чанартай хийх нь зүйтэй гэсэн саналыг уулзалтын үеэр гаргасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.