Ц.Сэдванчиг гишүүн өөрөөсөө цочив
2009.05.28

Ц.Сэдванчиг гишүүн өөрөөсөө цочив

Ц.Сэдванчиг гишүүн 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг сонссонтой холбогдуулан асуулт асуух гэсэн боловч түүний микрофон нь ажилласангүй.


Хавь ойрынхоо эзгүй 2, 3 нь ч гишүүдийн ширээг хэсэж картаа хийгээд барсангүй. Энэ үед Д.Дэмбэрэл дарга “чангахан ярь, чангахан” гэж нилээд хэд “тушаасан” ч нэмэр болсонгүй. Гишүүд наагуур нь шоолон инээлдэж суулаа. Сүүлдээ Ц.Сэдванчиг гишүүн микрофонгүйгээр ярьж эхэллээ. Нилээд ярьж суусны дараа Тамгын газрын ажилтан өөр карт авчирч өгсөн ч микрофонд өөрчлөлт гарсангүй. Гишүүнийг бараг хэлэх юмаа ярьж дуусаж байтал гэнэт микрофон ажиллаж, гишүүн өөрөөсөө айхавтар цочиж, танхимд гишүүд инээлдэв. Ц.Сэдванчиг гишүүн “би бараг хашгирч ярьж байсан байна ш дээ” гэж Д.Дэмбэрэл дарга луу зэмлэнгүй харлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.