Олны анхаарлыг төвд байгаа хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэнэ
Өнөөдөр, маргааш хоёр өдөр УИХ-ын ээлжит чуулгантай. Энэ хоёр өдөрт УИХ хориод хээлийн төсөл хэлэлцэхээр төлөвлөөд байна. Эдгээр хуулийн төслүүд дотор олны анхаарлыг төвд байгаа хэд хэдэн хуулийн төслүүд хэлэлцэгдэх нээ. Тухайлбал Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж дуусалгүй, дутуу орхисон Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх ажээ.
Нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт:
- Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэхийг үргэлжлэн хэлэлцэнэ/;
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Улсын Их Хурлын гишүүн Ш.Сайхансамбуу, З.Энхболд нараас Монгол Улсын Шадар сайдад тавьсан “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 300.0 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаарх зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2008 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явц, байдлын талаарх асуулга”-ын хариуг сонсох;
- Бусад.