Долоон байнгын хороо хуралдана
2009.06.03

Долоон байнгын хороо хуралдана

Өнөөдөр хувиар ёсоор долоон байнгын хороо хуралдах юм. бангын хороод дараах асууплыг цагийн хувиарын дагуу хэлэлцэх юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар
  • Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Төрийн албаны зөвлөлийн 2008 оны үйл ажиллагааны тайлан;
  • Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаанаас Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн Хэрэг эрхлэх газрын даргад тавьсан асуултын хариуг сонсох.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар
  • Олон улсын далайн байгууллагаас 2001 онд батлан гаргасан Хөлөг онгоцны шатахууны савны тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай конвенци, Хөлөг онгоцны гадаргууг хамгаалах системд хортой бодис ашиглахыг хянах тухай конвенци, Далайн хиймэл дагуулын Олон улсын байгууллагын 1976 оны конвенци болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 1981 оны протоколд Монгол Улс тус тус нэгдэн орох тухай конвенци /зөвшилцөх/;
  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг/.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар
  • Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг/.
Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар
  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар
  • Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг/
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар
  • Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлан.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар
  • Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.