УИХ-ын чуулган эхэллээ
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаан 56 гишүүн оролцож, 72.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Чуулганы эхэнд Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 82.1 хувийн саналаар батлагдлаа.
Уг хуулийн төсөлд Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчнаас гадна, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулдаг байхаар тусгасан юм. Дэлхийн аварга, олимпийн аварга босон тамирчдад байр эзэлсэн тамирчдыг орон сууцаар хангах асуудал хүртэл энэ хуулийн төсөлд тусгагдсан байна.
Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгээр УИХ-ын нэгдсэн чуулган үргэжилж байна.