Ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргалаа
2009.08.03

Ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргалаа

Ерөнхий сайд С.Баяр УИХ-ын Тамгын газарт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах санал хүргүүлсэн байна. Ерөнхий сайд яг ямар шалтгаанаар чуулган хуралдуулан болсон нь албан ёсоор тодорхойгүй байгаа ч, хаврын чуулган хаахаас өмнө УИХ-ын баталсан Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах эрхийг ЗГ-т өгсөн тогтоолтой холбоотой нь тодорхой юм. Хөрөнгө оруулагчдад ихээхэн хатуудсан хэмээх энэ тогтоолыг "барин" ЗГ хөрөнгө оруулагчидтай өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэлэлцээрийн ширээнд суусан ч ажил урагш муутай байна.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өөрийн сонгогдсон тойрог Ховдод ажиллаад өчигдөр ирсэн бөгөөд өнөөдөр Ерөнхий сайдын саналтай танилцах бололтой. Ээлжит бус чуулганыг энэ сарын 10-нд хийж болзошгүй, УИХ-ын ТГ үүнд аль хэдийнээ бэлтгэж эхэлсэн гэсэн “шуум” ч байна. УИХ-ын гишүүдийн хувьд нилээдгүй нь гадаад явж, зарим хэсэг нь хөдөө орон нутагт тойрогтоо ажиллаж байгаа юм.

Харин УИХ-ын даргыг Ерөнхий сайдын саналтай танилцаж байх үед, Ерөнхий сайд Хөвсгөл далайд хэд хоног амархаар өнөө маргаашгүй мордох гэж байгаа ажээ.

О. Батзаяа

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.