Хаврын чуулганаар бие даасан 15 хууль баталжээ
2009.07.22

Хаврын чуулганаар бие даасан 15 хууль баталжээ

УИХ-ын хаврын чуулган ын өнөөдөр хаалтаа хийлээ. Хаалтын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Баяр нар оролцлоо. Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн болон чуулганы хуралдааны явцад шинээр өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслүүд үндсэндээ хэлэлцэгдлээ хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулган хааж хэлсэн үгэндээ онцоллоо.

Энэ удаагийн хаврын чуулган ажлын 75 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 25 удаа, Байнгын хороодын хуралдааныг давхардсан тоогоор 130 удаа хийжээ. Чуулганаар бие даасан хууль 15-ыг баталж, 48 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Улсын Их Хурлын 34 тогтоол баталсан дүнтэй байна.

Тооны цаана чанар байх ёстой гэдэг зарчмын үүднээс авч үзвэл Нэгдсэн бүртгэлийн тухай, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийж байх тухай, Цөмийн энергийн тухай, Малчдын талаар төрөөс баримтлах бодлоготой холбоотой шинэ хууль, бодлогын баримт бичгийг тус тус батлан гаргажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.