Сэтгүүлчид "хөл хоригдов"
Нээлттэй хэмээх үгээр гоёх дуртай төрийн ордон өнөөдрөөс эхлэн “хаалттай” боллоо.
Учир нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчид энэ өдрөөс эхлэн “Парламентын сэтгүүлчдийн өрөө” гэх нэг давхрын өрөөнөөсөө цааш явах эрхгүй боллоо. Хэрэв түүнээс цааш явж ямар нэг хурал, чуулган сурвалжлах бол ирж, очихдоо ТГ-ны хэн нэг ажилтнаар “газарчилуулан” явах ажээ. Харин хэн нэгэн гишүүн, сайд, бусад албаны хүнээс ярилцлага, мэдээлэл авах бол тэр хүнээ дуудан Парламентын сэтгүүлчдийн өрөөнөөсөө “авхуулж”, мөн бас буцаад Парламентын сэтгүүлчдийн өрөөндөө “хүргүүлэх” юм байна.
Ардчилсан дэглэмд шилжээд 19 жилийн нүүр үзэж байгаа манай улсад сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхэд халдах нь сэтгүүлчдээр дамжуулаад олон нийтийн энэ эрхэд “төрийн ордон” халдаж байгаатай агаар нэг буй за.
Дашрамд турьдхад төрийн ордонд нэвтрэх эрхийн үнэмлэх бүхий 350 орчим сэтгүүлч байдаг ажээ.