УИХ-ын ээлжит бус чуулган ирэх лхагва гаригт нээлтээ хийхээр боллоо
2009.08.14

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх лхагва гаригт нээлтээ хийхээр боллоо

Өчигдөр Засгийн газраас УИХ-ын даргад ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтийг албан ёсоор тавьсан билээ.
Үүний дагуу өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа. Даргын зөвлөл хэлэлцээд энэ сарын 19-ны өдөр буюу ирэх лхагва гаригт УИХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдах шийдвэр гаргажээ. Ээлжит бус чуулганаар ЗГ-ын өргөн барьсан Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тухай албан татварын тухай хууль, Авто замын тухай хууль, Усны тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт тухай гэсэн 4 хуулийг авч хэлэлцэх бөгөөд УИХ-ын даргын хэлснээр бол санхүү эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг ч бас ээлжит бус чуулганаар хэлэлцэх ажээ.

Одоо УИХ-ын Тамгын газарт УИХ-ын эрхэм гишүүдийг цуглуулах ажил үлдлээ. Олонхи гишүүд сонгогдсон тойрогтоо эсвэл гадаад томилолтоор гээд Улаанбаатарт байхгүй байгаа ч, УИХ-ын Тамгын Газар энэ бол ээлжит чуулган хуралдуулахад “асуудал” биш, эрхэм гишүүдийг төвөггүй цуглуулчихнаа хэмээж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.