УИХ-ын чууулган нээлтээ хийлээ
2009.08.19

УИХ-ын чууулган нээлтээ хийлээ

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Хуралдааны нээлтэнд Ерөнхийлөгч Элбэгдорж, Ерөнхий сайд С. Баяр, мөн Эрдэс Баялаг, Эрчим хүчний  сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди гээд засгийн газрын гишүүд оролцлоо. Чуулганы УИХ-ын 74 гишүүний 56 нь оролцож,  73,7 хувийн ирцтэйгээр нээлээ.

Ээлжит бус чуулганы ирц өглөө 10.30 –д бүрдэж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нээж үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр нээлт дуусаж, өнөөдрийн нэгдсэн чуулган өндөрлөлөө.

Өнөөдөр үдээс хойш  14.30-д УИХ-дах намын бүлгүүд хуралдаж, дараагаар нь холбогдох байнгын хороод хуралдах юм.

Ээлжит бус чуулганаар ЗГ-ын өргөн барьсан Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тухай албан татварын тухай хууль, Авто замын тухай хууль, Усны тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт тухай гэсэн 4 хуулийг батлах юм. Мөн санхүү эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.