Эх орны үйлдвэрлэгчээс импортыг орлох алсын хараа руу - Сод тавилга
2022.05.04

Эх орны үйлдвэрлэгчээс импортыг орлох алсын хараа руу - Сод тавилга

Захиалагч, үйдвэрлэгчдийн хүсэл чанар стандарт, сэтгэл ханамж дээр огтлолцдог. Энэхүү алтан огтлолцлыг 12 жилийн хугацаанд нэр төртэйгээр хадгалж чадсан “Сод тавилга” ХХК-ийг бахархалтайгаар танилцуулья.

Үр хүүхэддээ өв болгон үлдээхээр зориглон эхлүүлсэн “Сод тавилга” хэмээх гэр бүлийн бизнес өдгөө үнэ цэнээ олж, импортыг орлох алсын хараатай томоохон үйлдвэр болон өргөжиж  оффисын тавилга, гэр ахуйн тавилга, оффисын буйдан захиалгаар салбартаа тэргүүлж байна.

  "Бал Сод" ХХК-ийн захирал Ж.Балжинням

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцыг тасралтгүй хөгжүүлж ирсэн “Сод тавилга” ХХК нь  Е0, Е1 олон улсын стандартын шаардлага хангасан 100% эко, эрүүл мэндэд хоргүй Герман, Австри, Солонгос, Орос, Финланд материалаар, сүүлийн үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

“Сод тавилга”-ын “бүтээл” бүр сүүлийн үеийн хийцлэлийн чиг хандлагыг шингээсэн байдаг нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Айл гэр, албан байгууллагыг тав тухтай, тохилог дулаан орчинтой болгоно гэдэг нарийн чимхлүүр, мэдрэмж, сэтгэл шаарддаг ажил байдаг. Тиймдээ ч “Сод тавилга”-ын сод бүтээлийг бий болгох шат дараалал бүр нь хүртэл бусдаас онцгой.

Нэн түрүүнд:

  • Олон улсын стандартыг хангасан 100% эко брэнд материалыг сонгоно
  • Мэргэжлийн дизайнер хэмжээ авч, хэрэглэгчтэй зөвшилцөн зургаа гаргана
  • Захиалагч бүрийн үнэ цэнийг илэрхийлэх нарийн хийцлэлээ шингээнэ 
  • Загвар зургаа сүүлийн үеийн дизайны чиг хандлагатай уялдуулна
  • Загвар бүртээ нийцэх өвөрмөц, чанартай тоноглолуудаар чимэглэнэ
  • Үйлдвэрлэлийн баг загвар зургийн дагуу үйлдвэрлэнэ 

Эцэст нь олон жилийн туршлагатай угсралтын мэргэшсэн баг “Сод тавилга”-ыг угсарснаар хэрэглэгчийн хүсэл таашаалд нийцсэн төгс орчин бий болдог.

Эдийн засгийн хямралтай хүндхэн цаг үед бид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхгүй байх зарчмыг баримтлахын зэрэгцээ бүтээгдэхүүн бэлэн болсны дараа төлбөрөө хийх уян хатан, таатай нөхцлийг захиалагчиддаа санал болгож байна.

“Сод тавилга” ХХК хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс хоёр дахь үйлдвэрээ ашиглалтад оруулаад буй. Шинэ үйлдвэр нь тавилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд гурвалсан холболтын автомат машиныг ашигладгаараа тавилгын хийц, чанарын хувьд бусдаас ялгарч, хурд болоод хүчин чадлын давуу талыг бий болгожээ.

“Сод тавилга”-ын Зөвлөгөө буланд гал тогооны тавилгыг онцолж байна.

Ухаалаг зөв төлөвлөлт таны алтан цагийг хэмнэнэ.

Гэрийн эзэгтэй өдөрт 3-4 цагийг, жилд дунджаар 1440 цагийг гал тогооны өрөөндөө өнгөрөөдөг байна. гал тогооны тавилгын ухаалаг шийдэл нь ажлыг хөнгөвчлөх болон гал тогоонд өнгөрүүлэх гэрийн эзэгтэй цагийг ойролцоогоор 10-20% багасгах боломжийг олгодог. Иймд гал тогооны зохион байгуулалтыг хоол бэлтгэх дарааллын дагуу зөв төлөвлөх шаардлагатай байдаг. Үүний тулд 3 хэсгийг агуулсан зохион байгуулалтыг хийдэг.

1.Бүтээгдэхүүн хадгалах хэсэг
2.Бүтээгдэхүүн болон аяга таваг угаах, хадгалах хэсэг
3.Хоол бэлтгэх болон халуун боловсруулалт хийх хэсгүүдээс бүрддэг.

Гал тогооны өнгөний сонголтыг зөв хийх нь маш чухал.

Гал тогооны тавилгын өнгийг сонгохдоо өөрт аль болох таатай байхар шийдэх хэрэгтэй. Өнгө сонголтод өдрийн байгалийн гэрэл хэр тусдаг болон гал тогоо хаана байрлаж байгаа нь ихээхэн хамаардаг. Хэрэв тухайн гал тогооны тавилга өрөөний сүүдэртэй хэсэгт буюу нарны тусгалаас хол байрлаж байвал аль болох цайвар өнгө сонгох нь орчныг илүү талбай томтой, гэгээлэг харагдуулна.

Модны өнгө сонгох нь гал тогооны өрөөнд илүү сонирхолтой чиг хандлага, эко мэдрэмжийг үүсгэж өгдөг ба гал тогооны өнгө нь таны гэрт зонхилсон өнгөтэй хослох юмуу уусах нь чухал. Хэрэв энэ нь бусад бүх өрөөний тохижилттой нийцэж байвал таны гэр илүү загварлаг бөгөөд орчин үеийн шийдэлтэй харагдах болно.

Эцэст нь хэлэхэд чанартай эко материал, тоноглол нь гал тогооны насжилтыг уртасган, ухаалаг хэрэглээ шийдлийг бий болгохоос гадна таны эрүүл мэнддээ оруулах чухал хөрөнгө оруулалт болдог гэдгийг битгий мартаарай.

Эх орны үйлдвэрлэгчээс импортыг орлогч болох алсын харааг дэмжин хамтран ажилладаг захиалагчиддаа баярлалаа.

УТАС: 7787-1177

ХАЯГ: Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Hunnu 2222 Plus хотхон

И-МЭЙЛ: info@sodtavilga.mn

ВЭБСАЙТ: www.sodtavilga.mn