2022.05.09
Анхан шатны эрүүл мэндийн төвүүд компьютер, мотоциклоор хангагдлаа
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар орон нутагт ажиллаж Эрүүл мэндийн төвийн багийн эмч, удирдлагуудтай уулзлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмж /Хөвсгөл /төсөл хөтөлбөр арга хэмжээний Багц 3-ын хүрээнд анхан шатны Эрүүл мэндийн төвүүдийн Эрүүл мэндийн бүртгэл, мэдээ, мэдээллийн ажилтнуудад 30 ширхэг нийт 80,9 сая төгрөгний өртөгтэй зөөврийн компьютер, принтрийг, Багц 1-ийн хүрээнд 16 сумын 40 багийн эмч нарт 125,8 сая төгрөгний мотоциклыг дагалдах хэрэгслийн хамт тус тус гардуулан өглөө.
Ингэснээр багийн эмч нар иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг цахим программд шивж оруулах боломж нөхцөлөөр хангагдлаа
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn